ИБebarimt.account.mn

Санхүү, татварын API · И-баримт gateway

Санхүү, татварын системүүдийн API ба И-баримт gateway

Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн 8 систем, 90 API-ийн боломжийг нэг дороос харна. Тэдгээрээс И-баримтын баримт, нэхэмжлэхийг энэ gateway-ээр API key, HTTPS болон merchant-ийн эрхээр хамгаалж шууд үүсгэнэ.

Base URLhttps://ebarimt.account.mn

Системүүд ба боломжууд

developer.itc.gov.mn-ийн 8 систем, 90 API. Мэдээллийг 2026-11-16-ны байдлаар татсан тул албан ёсны дэлгэрэнгүйг тэндээс шалгана уу.

Ачаалж байна…

ebarimt.account.mn gateway-ийн боломжууд

PosAPI 3.0-ийн бүх баримтын үйлдэл gateway-ээр дамжина. Талбаруудын бүрэн тайлбарыг developer.itc.gov.mn-ээс харна уу.

Баримт хэвлэх

Иргэнд (B2C, сугалаатай) болон байгууллагад (B2B). НӨАТ, НХАТ, НӨАТ-аас чөлөөлөгдөх, 0%-ийн барааг нэг багцад хамтад нь.

POST /rest/receipt

Нэхэмжлэх

B2B_INVOICE, B2C_INVOICE. Төлбөр хүлээн авах дансыг заана. Төлөгдөхөд баримтыг invoiceId-аар нэхэмжлэхтэй холбоно.

POST /rest/receipt

Засвар, хэсэгчилсэн буцаалт

Өмнөх баримтын ДДТД-г inactiveId-д бичээд шинэ баримт гаргана. Сугалаа хүчинтэй хэвээр үлдэнэ.

POST /rest/receipt

Баримт буцаах

Буцаалт хийсэн эсвэл алдаатай гарсан баримтыг ДДТД болон огноогоор идэвхгүй болгоно.

DELETE /rest/receipt

Өмнөх сарын баримт нөхөх

reportMonth: сар бүрийн 1-7-нд өмнөх сарын B2B баримт болон нэхэмжлэхийг нөхөж үүсгэнэ.

POST /rest/receipt

Цаасгүй баримт

Худалдан авагчийн ebarimt-ийн 8 оронтой кодыг (consumerNo) өгвөл баримт шууд иргэний бүртгэлд орно.

POST /rest/receipt

Олон merchant, түрээслэгч

Нэг багцад дэд баримт бүр өөр ТТД-тэй байж болно. Client бүрийг зөвшөөрсөн merchant-уудаар нь хязгаарлана.

receipts[].merchantTin

Дансны мэдээлэл

Merchant болон түрээслэгчийн ebarimt-д бүртгэлтэй идэвхтэй данс. Нэхэмжлэхийн дансыг эндээс сонгоно.

GET /rest/bankAccounts?tin=

Шууд илгээх

Цаг тутмын автомат илгээлтийг хүлээлгүйгээр баримтуудыг ebarimt руу илгээж, ebarimt талын өөрчлөлтийг татна.

GET /rest/sendData

POS-ийн мэдээлэл

Таны эрхтэй merchant-ууд, үлдсэн сугалаа, сүүлд илгээсэн огноо, төлбөрийн төрлүүд.

GET /rest/info

Төлөв хянах

PosAPI болон өгөгдлийн сангийн төлөвийг нэвтрэлтгүйгээр харуулна. Uptime мониторингт зориулсан.

GET /health

PosAPI-г шууд дуудахаас юугаараа давуу вэ

PosAPI өөрөө нэвтрэлтгүй бөгөөд түүнийг интернэтэд нээж болохгүй. Gateway нь түүний урд талд дараах хамгаалалтуудыг нэмдэг.

Холбогдох

  1. Gateway-ийн админаас API key авна. Key нь ebk_-ээр эхэлдэг бөгөөд зөвхөн нэг удаа харагдана.
  2. PosAPI-ийн хаягийг (http://localhost:7080) https://ebarimt.account.mn-ээр солино. Path болон JSON өөрчлөгдөхгүй.
  3. Хүсэлт бүрт X-API-Key, баримт хэвлэх хүсэлтэд Idempotency-Key (жишээ нь захиалгын дугаар) нэмнэ.

Баримт хэвлэх (curl)

curl https://ebarimt.account.mn/rest/receipt \
  -H "X-API-Key: ebk_..." \
  -H "Idempotency-Key: order-10023" \
  -H "Content-Type: application/json" \
  -d @receipt.json

receipt.json: иргэнд гаргах баримт, нэг бараа (1000 + НӨАТ 100 + НХАТ 20)

{
  "branchNo": "001",
  "posNo": "001",
  "merchantTin": "37900846788",
  "type": "B2C_RECEIPT",
  "billIdSuffix": "000123",
  "districtCode": "2501",
  "totalAmount": 1120,
  "totalVAT": 100,
  "totalCityTax": 20,
  "receipts": [{
    "merchantTin": "37900846788",
    "taxType": "VAT_ABLE",
    "totalAmount": 1120,
    "totalVAT": 100,
    "totalCityTax": 20,
    "items": [{
      "name": "Бичгийн цаас A4",
      "barCode": "0123456789012",
      "barCodeType": "GS1",
      "classificationCode": "3212911",
      "measureUnit": "ш",
      "qty": 1,
      "unitPrice": 1120,
      "totalAmount": 1120,
      "totalVAT": 100,
      "totalCityTax": 20
    }]
  }],
  "payments": [{ "code": "CASH", "status": "PAID", "paidAmount": 1120 }]
}

Буцаах

curl -X DELETE https://ebarimt.account.mn/rest/receipt \
  -H "X-API-Key: ebk_..." \
  -H "Content-Type: application/json" \
  -d '{"id": "037900846788001096190000210005299", "date": "2026-11-16 10:30:00"}'

C#

using var http = new HttpClient { BaseAddress = new Uri("https://ebarimt.account.mn/") };
http.DefaultRequestHeaders.Add("X-API-Key", apiKey);

using var request = new HttpRequestMessage(HttpMethod.Post, "rest/receipt")
{
    Content = JsonContent.Create(receipt)
};
request.Headers.Add("Idempotency-Key", orderNo);   // нэг борлуулалтад нэг key

using var response = await http.SendAsync(request);
// 503: баримт гараагүй, ижил key-ээр дахин илгээ
// 504: баримт гарсан эсэх тодорхойгүй, шалгаад шинэ key-ээр илгээ

API

PosAPI 3.0-ийн path-уудыг яг давтсан. Body болон хариуг өөрчлөлтгүй дамжуулна.

MethodPathНэвтрэлтҮүрэг
POST/rest/receiptAPI key, Idempotency-Key (зөвлөнө)Баримт, нэхэмжлэх, засвар, нөхөлт
DELETE/rest/receiptAPI keyБаримт буцаах: {"id": "<33 оронтой ДДТД>", "date": "yyyy-MM-dd HH:mm:ss"}
GET/rest/infoAPI keyMerchant-ууд, сугалаа, төлбөрийн төрлүүд. Хязгаарлагдсан client зөвхөн өөрийн merchant-уудаа харна
GET/rest/sendDataAPI keyEbarimt руу шууд илгээх
GET/rest/bankAccounts?tin=API keyMerchant-ийн данс
GET/healthШаардахгүйPosAPI болон өгөгдлийн сангийн төлөв

Баримтын төрөл ба кодууд

Баримтын төрөл (type)

B2C_RECEIPTИргэнд, сугалаатай. customerTin бичихгүй
B2B_RECEIPTБайгууллагад. customerTin заавал
B2C_INVOICEИргэнд гаргах нэхэмжлэх
B2B_INVOICEБайгууллагад гаргах нэхэмжлэх. customerTin заавал

Татварын төрөл (receipts[].taxType)

VAT_ABLEНӨАТ тооцох
VAT_FREEНӨАТ-аас чөлөөлөгдөх, taxProductCode-той
VAT_ZEROНӨАТ 0%, taxProductCode-той
NOT_VATМонгол Улсын хилийн гадна борлуулсан

Төлбөрийн хэлбэр (payments[].code)

CASH бэлнээр, PAYMENT_CARD карт, BANK_TRANSFER шилжүүлэг, BANK_TRANSFER_QPAY QPay гэх мэт. Идэвхтэй жагсаалт нь /rest/info-ийн paymentTypes-д байна. Төлөгдсөн бол status = PAID.

Хариу ба алдаа

PosAPI-ийн хариуг статус болон body-той нь өөрчлөлтгүй дамжуулна. Gateway өөрөө буцаах алдаа нь application/problem+json хэлбэртэй.

СтатусХэзээЮу хийх вэ
400JSON буруу, merchantTin эсвэл Idempotency-Key бурууХүсэлтээ засна
401API key байхгүй, буруу эсвэл идэвхгүйKey-ээ шалгана
403HTTP-ээр дуудсан, эсвэл тухайн merchant-д эрхгүйHTTPS ашиглана, эрх хүснэ
409Ижил Idempotency-Key-тэй хүсэлт боловсруулагдаж байна, эсвэл өмнөх оролдлогын үр дүн тодорхойгүйТүр хүлээгээд дахин оролдоно, эсвэл баримтыг шалгана
422Ижил Idempotency-Key-ийг өөр body-той ашигласанШинэ борлуулалтад шинэ key
503PosAPI ажиллахгүй байна, баримт гараагүйИжил key-ээр дахин илгээж болно
504PosAPI хариу өгсөнгүй, баримт гарсан байж магадгүйШалгаад, шинэ key-ээр илгээнэ

Анхаарах дүрэм